15 настай охиныг нагац эгч нь хөнөөж, гэрчтэй үгсэн тохиролцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

15 настай охиныг нагац эгч нь хөнөөж, гэрчтэй үгсэн тохиролцжээ

/2023.02.06/ Өнгөрсөн сарын 28-ны өдөр Ховд аймагт 15 настай охин нас барсан хэрэг гарсан. Тухайн охиныг үе тэнгийн хүүхдүүддээ зодуулж нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.

Тэгвэл мөрдөх шалгах ажиллагааны явцын талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр:

-Мөрдөн шалгах ажиллагаагаар амь хохирогч Ж нь 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр толгойн тус газраа бусдад цохиулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Улмаар өнгөрсөн сарын 28-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан нь тогтоогдсон. Уг хэргийг амь хохирогчын хамаарал бүхий этгээд болох Ж гэгч үйлдсэн болох нь тогтоогдлоо.

Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.1-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа. Түүнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаанд баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Цахим орчинд амь хохирогчийг сургуулийн орчинд турбогоор цохисон гэх мэдээлэл тархсан. Гэхдээ энэ мэдээлэл худлаа болох нь тогтоогдсон. Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл түгээж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна гэлээ.

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.