Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

/2023.02.10/ Өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч "М" эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан ноцтой хэрэг гарсан.

Эл хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан боловч хоёр дахь удаагаа хойшилж гуравдугаар сарын 6-нд болохоор тогтлоо.

Тодруулбал, түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд мэдэгджээ. Ингэснээр шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилж буй аж.

Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.