/2023.1.30/ Амьдралын хэв маяг, эмх цэгцтэй байдлыг дэлхий дахинд сурталчлан таниулснаараа од болсон бүсгүй бол Мари Кондо.
“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшиг” ном нь 2014 онд АНУ-д хамгийн олон зарагдсан ном болсон юм. “Эмх цэгцтэй гэр, эмх цэгцтэй оюун санаа” бол түүний амьдралын философи.
Өдгөө 38 настай, “Эмх цэгцийн хатан хаан” Мари Кондо гурван хүүхэдтэй. “Би үргэлж л эмх цэгцийг эрхэмлэдэг байлаа. Гэвч одоо би эмх цэгцгүй байдалд бууж өгсөн. Харин эмх цэгцтэй байх гэж хичээхийн оронд хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөх нь дээр гэж боддог болсон” гэж Вашингтон пост өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Гурав дах хүүхдээ төрүүлснийхээ дараа тэрээр эмх цэгцтэй байх гэж хичээх нь хэтэрхий хүнд болохыг ойлгожээ. “Манай гэр одоо замбараагүй байдаг болсон. Гэсэн хэдий ч амьдралынхаа энэ үеийг ийнхүү өнгөрүүлж байгаа нь хамгийн зөв сонголт гэж бодож байна” хэмээн Мари Кондо ярьжээ.
Эх сурвалж: marketwatch