ШУУРХАЙ: Ерөнхийлөгч ХОРИГ ТАВИХААР болжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Ерөнхийлөгч ХОРИГ ТАВИХААР болжээ

/2023.1.27/ "Сошиал орчинд хүний эрхийг хамгаалах тухай" хууль батлагдсан нь олны дургүйцлийг төрүүлж, улмаар Ерөнхийлөгчид хориг тавих хүсэлтийг онлайнаар илгээсэн.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хуульд хориг тавихаар болсон талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ирэх даваа гарагт өгөх ажээ.

Хуульд заасан эрхээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийнхүү эдэлж байгаа юм. Хуульд зааснаар:

1/Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэсэн байдаг.

Хотын дарга “Амар байна уу 2023” үзэсгэлэн
Хотын дарга “Амар байна уу 2023” үзэсгэлэн
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.