Томуу, томуу төст өвчний гаралт тогтмол нэмэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томуу, томуу төст өвчний гаралт тогтмол нэмэгдэж байна

/2023.01.10/: ЭМЯ-наас томуу томуу төст өвчний гаралтын талаар цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал н.Байгальмаа: Томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчний гаралт улсын хэмжээнд сүүлийн гурван долоо хоногийн туршид тогтвортой нэмэгдэж байна. Нэгдүгээр сарын 9-ний байдлаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 13 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний алаг цоог дэгдэлтийн түвшинд буюу улбар шар түвшинд байна.

Томуугийн В, А, H1N1, хүрээний вирусууд өвчлөлийг үүсгэж давамгайлан эргэлдэж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 6 хувиар өсчээ. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 70 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85 хувь, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 76 хувь нь мөн амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн.

Томуугийн улирлыг угтуулаад энэ жилийн нөхцөл байдлыг авч үзэхэд ЭМ-ийн сайдын А510 тоот тушаалд томуугийн улиралд эмнэлгийн орны ачаалал нэмэгдэх үед хэрхэн зохицуулах талаар тусгайлан зааж өгсөн байгаа. Улсын хэмжээнд нэмэлтээр 619 орыг дэлгэсэн. Эдгээрээс 407 нь Улаанбаатар хотод, 212 ор нь аймаг орон нутагт байна.

Мөн томуугийн улирлыг угтаж томуугийн дархлаажуулалтыг хийдэг. Энэ удаагийн томуугийн дархлаажуулалт өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн. Улсын хэмжээнд томуугийн вакцины хамралт 82 хувьтай байна. Улаанбаатар хотод 78 хувьтай, орон нутагт 87 хувьтай хийгджээ.

Томуугийн вакциныг эрсдэлт бүлгийн хүн ам болох 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан болон архаг хууч өвтэй хүмүүс, эрүүл мэндийн байгууллагын тэргүүн шугаманд ажилладаг эмч мэргэжилтнүүдэд хийж байгаа.

Хүүхдийн томуугийн вакцины хамралт 99 хувьтай, жирэмсэн эмгтэйчүүд 19, 65-аас дээш насны 74 хувьтай, ЭМ-ийн байгууллагын ажилтнуудын хамралт 85 хувьтай байна.

ХӨСҮТ-д яг одоогийн байдлаар томуу, томуу төст өвчний шалтгаантайгаар 211 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлзүйн шинж тэмгдийн хувьд:

  • Халуурах, ханиалгах-100 хувь
  • Нусгайрах-20 хувь
  • Амьсгаадах-38 хувь байна.

Шүүгчийн ёс зүй ба хариуцлагад МУУ ҮНЭЛГЭЭ өгчээ
Шүүгчийн ёс зүй ба хариуцлагад МУУ ҮНЭЛГЭЭ өгчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.