ВИДЕО: Бусдад 1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан бүлэг хулгайчдыг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Бусдад 1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан бүлэг хулгайчдыг баривчилжээ

/2023.01.05/: Хулгайлах болон мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдэж, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг баривчилжээ.

Цагдаагийн байгууллагаас 2021 оноос Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Завхан, Сэлэнгэ, Орхон аймгуудын нутаг дэвсгэрт 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын гэрт хулгайгаар нэвтэрч иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан У гэгч нь Д, Б, М, С нартай бүлэглэн хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн айлуудыг судлаж алт, мөнгө болон үнэт эдлэлүүдийг хулгайлан үнэт эдлэлийн ченжүүдэд худалдан борлуулж байсан нь тогтоогдоод байгаа аж.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэд нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж байсан автомашинуудаас 17 сая төгрөг, ноён сэврээ хийцийн 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөрөгний шүрэн толгой, 15 ширхэг хөөрөгний дайлан, металь хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураасан байна.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.