Хүүхдийн бэлэгний чанар, аюулгүй байдалд анхаарахыг зөвлөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн бэлэгний чанар, аюулгүй байдалд анхаарахыг зөвлөж байна

ХҮҮХДҮҮДЭД ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ ГАРДУУЛАВ

/2022.12.09/: Мэргэжлийн хяналтын байгууллагаас удахгүй болох шинэ жилийн баяртай холбогдуулан хүн амын дунд хоол, хүнсээр дамжин хоолны хордлого, хордлогот халдвар тархах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт, зөвлөн туслах үйлчилгээг хэрэгжүүлж байна.

Тус хяналтад их эрсдэлтэй хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд болон нэг дор олон хүнд үйлчилгээ үзүүлдэг объектууд хамрагдах бөгөөд хүүхдийн бэлэгний чанар, аюулгүй байдалд зөвлөмж хүргүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Иргэд Та бүхэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЗӨВЛӨЖ байна.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” 2022 оны 01/3 дугаартай удирдамжийн хүрээнд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийжээ.

Шалгалтад 3899 хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчийг хамруулж, 5972 зөрчил дутагдал илрүүлсний 4168 буюу 70 хувийг газар дээр нь арилгуулж ажилласан. Мөн 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, 643 нэр төрлийн 36 литр, 822 кг, 4500ш бүтээгдэхүүнийг хурааж устгалын комисст шилжүүлж, 1210 нэр төрлийн 12628 ширхэг бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн зөрчлийг илрүүлж, 730 нэр төрлийн 6800 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авахуулсан байна.

Илэрсэн зөрчлийг эрэмбэлэн авч үзвэл:

  • 16.6 хувь нь Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй,
  • 9 хувь нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй,
  • 8 хувь нь хүнсний худалдаа эрхлэгчид нь хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаалсан,
  • 6 хувь нь шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалсан зөрчлүүд нийтлэг илэрч байжээ.

Эх сурвалж: МХЕГ

Нүүрсний хэргээр саатуулагдсан 8 хүний дөрвийг нь нэг сар цагдан хорихоор болжээ
Нүүрсний хэргээр саатуулагдсан 8 хүний дөрвийг нь нэг сар цагдан хорихоор болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.