“ЭТТ бонд“-ын хоёрдугаар транчын арилжаа амжилттай явагдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЭТТ бонд“-ын хоёрдугаар транчын арилжаа амжилттай явагдлаа

Эрдэнэс тавантолгой” ХХК хэлбэрт шилжин 1,072 хувьцааг залгихаар шийджээ

/2021.08.26/: Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг 3 транч буюу үе шаттайгаар гаргахаар Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бөгөөд эхний транчийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, хоёрдогч зах зээлд идэвхтэй арилжигдаж байгаа билээ.

Хоёрдахь транчийн хүрээнд 3 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй төгрөгөөр илэрхийлэгдсэн болон 2 жилийн хугацаатай жилийн 5.8 хувийн хүүтэй ам.доллараар илэрхийлэгдсэн, нийт 200 сая хүртэлх ам.доллартай тэнцэх үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 8 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд хүлээн авснаар арилжааг амжилттай зохион байгууллаа.

Тус анхдагч зах зээлийн арилжаанд:

  • 264 хөрөнгө оруулагчаас 1,644,711 ширхэг төгрөгөөр илэрхийлэгдсэн өрийн хэрэгсэл буюу 164,471,100,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга,
  • 255 хөрөнгө оруулагчаас 133,199 ширхэг ам.доллараар илэрхийлэгдсэн өрийн хэрэгсэл буюу 13,319,900 ам.долларын үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл худалдан авах захиалгыг тус тус ирүүллээ.

2-р транчид оролцох хүсэлтээ илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагчдын данс нээх, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг хийгдэх болон бусад бэлтгэл ажилтай холбоотойгоор тус транчийн үлдэгдэл үнэт цаасны захиалгыг 2021 оны 9 дүгээр сарын 24-ны дотор багтаан хүлээн авч, анхдагч зах зээлд арилжих тухай хүсэлтийг үнэт цаас гаргагчийн зүгээс ирүүлсэн байна.

Эх сурвалж: МХБ

Спорт, урлагийнханд цэргийн цол олгодог гажуудлыг өөрчилнө
Спорт, урлагийнханд цэргийн цол олгодог гажуудлыг өөрчилнө
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.