/2022.11.15/ Иргэний нийгмийн чуулганыг 12 дахь жилдээ "Бүх нийтийн боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслээс зохион байгуулах гэж байна.
Чуулган 16, 17-ны өдрүүдэд 09.00-13.00 цагт Миллениум Плаза зочид буудлын хурлын танхимд болох юм.
Энэ жилийн чуулганы онцлог нь уур амьсгалын өөрчлөлт, технологийн өөрчлөлт, нийгэм эдийн засгийн хямрал, ардчилал, хүний эрхийн зөрчилтэй дэлхий ертөнцөд боловсрол хувьсан өөрчлөгдөх шаардлагатай болсон.
Үүний хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлагаар “Хувьсаж буй боловсрол” акц өрнүүлэн Засгийн Газрууд иргэдээ бүхий л амьдралынхаа туршид чанартай боловсрол эзэмших эрхийг баталгаажуулах, боловсрол бол нийтийн сайн сайхан, хамтын хичээл зүтгэл болохыг баталгаажуулна хэмээн амлалт авсан юм.
Тэгвэл бид “Хувьсаж буй боловсролд иргэний нийгмийн хувь нэмэр” сэдвийг хөндөн боловсролын хувирган өөрчлөлтөд анхаарч, энэ асуудлыг олон нийт, төр болон иргэний нийгмийн анхаарлын төвд авчран хэлэлцэнэ.
Бид боловсролын нийгмийн шинэчилсэн гэрээний чухал оролцогч тал бүхий иргэний нийгмийн байгууллагууд Засгийн газрын хүлээсэн үүрэг, амлалттай танилцан, хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих өөрсдийн хувь нэмрээ тодорхойлж насан туршдаа суралцах эрхийг бэхжүүлэхэд иргэд, олон нийтийн зохион байгуулалттай хөдөлгөө өрнүүлэхийг зорьж байна. Чуулганы үеэр Боловсрол эвслийн гишүүн байгууллагууд үзэсгэлэн гаргаж, дэмжигч артистууд уран бүтээлээсээ танилцуулна.