Найман тэрбум дахь иргэн Филиппин Улсад мэндэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Найман тэрбум дахь иргэн Филиппин Улсад мэндэлжээ

/2022.11.15/ Дэлхийн найман тэрбум дахь хүүхэд Филиппин Улсад мэндэлжээ.

Тодруулбал, Винис Мабанса охин орон нутгийн цагаар шөнийн 01:29 цагт тус улсын нийслэл Манила хотод төрсөн байна. Винисийн ээж Мария Маргаретт Вильоренте охиноо дэлхийн 8 тэрбум дахь иргэн болсонд баяртай байгаагаа илэрхийлээд энэ нь түүний хувьд адислал юм гэжээ.

Түүнчлэн Хүн ам, хөгжлийн комиссын (POPCOM) Захиргааны албаны дарга Линет Терезе Монсалве Винис охиныг ирээдүйн хөгжлийн бэлэг тэмдэг болно хэмээн хэлсэн байна.

Дашрамд дурдахад, НҮБ-аас энэ оны арваннэгдүгээр сарын дундуур дэлхийн хүн ам найман тэрбумд хүрнэ гэж өмнө нь тооцоолж байсан билээ.

2 хүн ба бялуу нарын зураг байж магад

Эх сурвалж: Ndtv.com

Дэлхийн хамгийн баян улсуудын иргэд ядуугаасаа 30 хүртэл жилээр урт наслах боломжтой байдаг
Дэлхийн хамгийн баян улсуудын иргэд ядуугаасаа 30 хүртэл жилээр урт наслах боломжтой байдаг
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.