“Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 33 тэрбум төгрөг төсөвлөсөн“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 33 тэрбум төгрөг төсөвлөсөн“

/2022.11.10/ УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг цахилгааны шөнийн тарифтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Тэрээр, "Бид иргэдийнхээ саналыг тусгаж, шөнийн цахилгааны тарифын 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгаж чадсан" гэв.

Ташрамд дурдахад, гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний хэрэглээнд улсаас шөнийн тарифын хөнгөлөлтийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс үзүүлдэг. Гэвч 2023 оны улсын төсөвт санхүүжилт тусгагдаагүй байсан юм. Тэгвэл энэ жил зөвхөн нийслэлийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэхээр ярилцаж байгаа талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн билээ.

Г.Тэмүүлэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гараагүй
Г.Тэмүүлэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гараагүй
 
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.