Г.Тэмүүлэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гараагүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гараагүй

/2022.11.10/ Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны долоодугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах асуудал хөндөгдөж байгаа билээ. Тодруулбал, даваа гарагт болсон МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар олон нийтэд мэдээлсэн юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө. Тэрээр:

-Монголбанкнаас ипотекийн зээлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого барьж ажиллаж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч, төв банкнаас ч гэсэн эргэн төлөлтийн хугацааг дахин сунгахгүй гэсэн байр суурьтай байна. Бидний зүгээс зарчмын хувьд үүнийг зөв гэж харж байгаа. Тиймээс эргэн төлөлтийг хойшлуулах талаар ямар нэг шийдвэр гараагүй. Мөн энэ асуудалтай холбоотойгоор төсөвт өөрчлөлт орсон зүйл байхгүй гэлээ.

Д.Ганбат: Г.Занданшатар дарга та сандал ширээтэйгээ зууралдахаа боль
Д.Ганбат: Г.Занданшатар дарга та сандал ширээтэйгээ зууралдахаа боль
 
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.