/2022.11.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Ардчилсан намаас төсвийн хуулийг татаж ав гэдэг шаардлага тавьсан. 20 их наяд төгрөгийн зарлагатай, Монгол Улсын ДНБ-ний тал хувийг улсын төсөв нэрээр зарлагдаж байна. Ийм их мөнгийг хэзээ ч улсын төсөвт зарлагадаж байгаагүй. Төсөв бол утгаа алдсан. УИХ бол МАН-ын улаан булан шиг ажиллаж байна. Сөрөг хүчин гэдэг зүйл энд алга. Монголын ард түмний амьдрал өдөр бүр доройтож байна. Найрласан хэвээрээ байна. Мөнгөний бодлого, Төсвийн бодлого хоорондоо уялдаж байгаа зүйл алга. Г.Занданшатар дарга та сандал ширээтэйгээ зууралдахаа боль. Та ард түмнийхээ дотор орж амьдрал нь ямар байгааг хар. Төсвийн талаар сонирхож байгаа хүн энэ дотор чинь алга байна. Оршуулгын газар байгаа юм шиг л байна. Ард түмнээс сонгогдсон УИХ ажил төрлөө хийж байгаа зүйл алга. Баахан байнгын хороон дарга нар, дэд нар л байна. 2023 онд гэрэл гэгээтэй зүйл ерөөсөө ч байхгүй байна. Би ард түмнийхээ өмнөөс юм хэлэх гэхээр яриа таслаад байх юм" гэв.
Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар, "Д.Ганбат гишүүн төсвийн ганц ч хэлэлцүүлэгт оролцоогүй тасалсан. Төсвийн ажлын хэсэг, хэлэлцүүлэгт оролцоогүй танд ажил хэрэгч байхыг сануулъя" гэлээ.