/2022.11.03/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хүн амын орлогын албан татвар руу орж байгаа нь сайн зүйл биш. Дундаж орлоготой иргэн, хуримтлал гэдэг зүйлийг бодохгүй улам доош нь оруулах зүйл хийж байна. Нийгэмд хэт ядуурал, нийгмийг ялгаа бий болж байна. Ялангуяа уул уурхайгаас өндөр орлого олж буй компанийн татвар энгийн компанийнхтай ижил байна. Үүнийг л харах ёстой. Энэ чинь л баян хоосны ялгаа, нийгмийн ялгаварлыг бий болгож байгаа. Ер нь социал демократ нам гэдэг үүн дээр л ажиллах намыг хэлдэг. Нийгмийн тэгш байдлыг бий болгохыг зорьдог. Том компаниудын татварын өндөр байлгадаг. Дундаж давхаргыг орлоготой байлгадаг. Тэрнээс биш хуримтлал бий болгох гэж ядаж байгаа дундаж давхаргын иргэдээ орлогын албан татвар нэмэх нэрээр ядууруулдаггүй юм.
Манайд баян хоосны ялгаа их болсон шалтгаан нь том татвар төлөгч, жижиг татвар төлөгч бараг ялгаагүй болсонтой холбоотой. Одоо бол нэг хэсэг нь гоё байшин барьдаг болсон. Харин нөгөө хэсэг нь кг төмс авч чадахгүй ширхэглэдэг болсон гэв.