Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв

/2022.11.03/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Драупади Мурму-д эмгэнэл илэрхийллээ.

ЭМГЭНЭЛД,

“Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гужарат мужид гүүр нурсны улмаас олон арван хүний эрдэнэт амь эрсдэж, их хэмжээний гарз хохирол учирсанд Танд болон Танаар уламжлан амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Монголчууд бид манай “стратегийн түнш”, “оюун санааны хөрш” болох Энэтхэг Улсын ард иргэдтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, энэхүү уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцан, гүнээ харамсаж байна.

Энэ харамсалтай үйл явдлын улмаас хүндээр бэртэж гэмтсэн иргэд хурдан илааршиж, хэвийн байдалдаа эргэн орохыг хүсэн ерөөе” гэжээ.

ФОТО: “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо
ФОТО: “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.