/2022.11.03/: Нийслэлд өнгөрөгч амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсонтой холбогдуулан авто замын уулзваруудад бодис, давс цацаж хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажилласан.
Харин өнөөдөр өндөр барилга байгууламж, хашаа дагасан газрын мөстөж хатуурсан хэсэгт бодис болон давс цацан ажиллаж байна.
Зам талбайн үйлчилгээнд ажиллаж байгаа хүмүүст аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо цасыг авто замруу оруулан хүндрэл учруулж байгаа аж.
“Хот тохижилтын газар”ОНӨААТҮГ нь шөнийн ээлж гарган механизмаар хариуцсан авто замын нуухан хэсгийг цэвэрлэхээр энэ сарын 30-ны өдрөөс ажиллаж байна.
Эх сурвалж: НХТГ