Б.Жавхлан: Ц.Даваасүрэн гишүүн худлаа шударга үнэний туйл болоод гүйгээд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Ц.Даваасүрэн гишүүн худлаа шударга үнэний туйл болоод гүйгээд байна

/2022.11.03/ УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд үг хэлж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн өөртэй нь холбон хэлсэн Хөгжлийн банктай холбоотой асуудалд тайлбар хийлээ.

Тэрээр:

-Ц.Даваасүрэн гишүүн сүүлийн үед намайг маш их гүтгэж, доромжиллоо. Маш их тэвчлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн олон удаа парламентад суусан туршлагатай, үлгэр жишээ үзүүлэх ёстой гишүүдийн нэг гэж боддог. Харамсалтай нь парламентыг яаж өөрийнхөө улс төрд ашиглаж болдог вэ гэдгийг сүүлийн үед яруу тодоор харуулж байна.

Ц.Даваасүрэн гишүүн өөрөө шударга үнэний туйл болоод гүйгээд байдаг. Цаад бодит үйлдэл нь ямар хүн бэ гэдгийг мэдэж байгаа миний хувьд үнэхээр харамсмаар зүйл болж байгаа шүү. Сүүлийн үед хийж байгаа зарим зүйлийг нь хэлэхээс өөр аргагүйд хүргэж байна. Уг нь энд яриад байх зүйл биш.

Гишүүн маань Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар 2012-2022 онд ажиллаж байсан, улс төр судлаач Ц.Гансүх гэдэг залууг Дарханы арьс ширний цогцолбор, бүтээн байгуулалт ТӨҮГ-ын захирлаар томилуулсан. Одоо тэнд юу болж байна. Монгол Улс жилд 650 мянган үхрийн шир боловсруулдаг. Үүнийг бүтэн боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж нь 13-14 сая доллар шаардлагатай гэх судалгаа мэргэжлийн холбоодод байдаг. Монгол Улсад богийн 1 сая арьс боловсруулахад 3-4 сая долларын тоног төхөөрөмж шаардлагатай. Гэтэл 4.4 сая арьс боловсруулдаг болж тоо нь буураад, хөрөнгө оруулалт нь нэмэгдчихсэн. Хуучин ТЭЗҮ-гээр тоног төхөөрөмж нь 30 орчим сая доллар, барилга байгууламж, дэд бүтэц нь нийлээд 60-аад сая доллар болох ТЭЗҮ байсан. Одоо 160 сая евро болсон. Үүнээс 103 сая евро дээр нь Засгийн газраас баталгаа гаргая гээд хүсэлтээ ирүүлчихсэн байгаа. Таны яриад байгаа үнэн шударга байдал чинь энэ үү. Энэ бүгдийг та хийж байгаа гэв.

Самар түүхдээ байгальд хор хөнөөлтэй хандсан бол арга хэмжээ авна
Самар түүхдээ байгальд хор хөнөөлтэй хандсан бол арга хэмжээ авна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.