Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын форум болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын форум болж байна

/2022.10.27/ “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын форум: Хөдөлгөөнөө эрчимжүүлэх нь сэдэвт форум өнөөдөр болж байна. Тус форумыг Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын сүлжээнээс зохион байгуулж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ нь Монгол улс дах эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөө ажилладаг, энэ чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэг юм. Өнөөдрийн үйл ажиллагаанд нийт 120 хүнийг урьж оролцуулж байна.

Өнөөдрийн Форумаар дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Үүнд,

  • Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн хөдөлгөөн, хамтын манлайлал, эв санааны нэгдлийн түүх, сургамж
  • Эмэгтэй манлайлагчдын улс, орон нутгийн амьдрал, хөгжилд оруулж буй хувь нэмэр, амжилт, өрнүүлж буй санаачилгууд
  • Сонгууль хүртэл хөдөлгөөнөө эрчимжүүлэх, сүлжээ, дугуйлан, нам дундын хамтын ажиллагааг хангах, хамтын хүчин чармайлтыг нэгтгэх стратеги гэсэн сэдвийн хүрээнд ярилцаж байгаа юм.

Монгол хэл ойлгодог виртуал роботыг танилцууллаа
Монгол хэл ойлгодог виртуал роботыг танилцууллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.