Гүүрнээс унасан Приус 20 автомашины жолоочийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гүүрнээс унасан Приус 20 автомашины жолоочийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

/2022.10.17/: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газарт Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг Онцгой байдлын газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийнхэн, ар гэрийнхэн аравдугаар сарын 16-ны өдрийн 08:00 цагаас 18:30 цаг хүртэл иргэн Ш 31 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Орхон сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т 1 удаа, “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 4 удаа, нийт 117 км-т завиар урсч, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоон маргааш өглөө нь дахин эхлүүлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Байгаль орчны асуудлаар БНТУ-тай хамтран ажиллана
Байгаль орчны асуудлаар БНТУ-тай хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.