Байгаль орчны асуудлаар БНТУ-тай хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгаль орчны асуудлаар БНТУ-тай хамтран ажиллана

May be an image of 3 people, people standing and suit

/2022.10.17/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-ын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Хасан Суверийн хүсэлтээр уулзалт хийв.

Экосистемийг хамгаалах, ашиглах тал дээр тэнцвэртэй хандлагыг баримтлан бохирдлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах зорилгоор эрх тэгш, үр өгөөжтэй, харилцан ашигтай байх үндсэн дээр БНТУ-ын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран ажиллахаар боллоо.

Талууд:

  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Хатуу хог хаягдлын менежмент,
  • Хог хаягдлыг бууруулах,
  • Бохир усны менежмент,
  • Агаарын чанарын менежмент,
  • Байгаль орчны мэдээллийн систем,
  • Чадавхыг бэхжүүлэх,
  • Байгаль орчны нийцлийн сүлжээ,
  • Биологийн олон янз байдал ба тусгай хамгаалалттай газар нутаг
  • Байгаль хамгаалагч, судлаач, зөвлөх, шинжээч, ТББ-ын гишүүд, төлөөлөгчдийн харилцан айлчлалыг зохион байгуулах санал солилцож "Санамж бичиг" байгуулан хамтран ажиллахаар тохиролцов.

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Дэд сайд Хасан Суверийг Монгол Улсад урилаа.

Турк Грекийн хилээс хувцасгүй 92 цагаач олджээ
Турк Грекийн хилээс хувцасгүй 92 цагаач олджээ
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.