Говь-Алтай аймагт “Хатуу хог хаягдлын төсөл“-ийг эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймагт “Хатуу хог хаягдлын төсөл“-ийг эхлүүллээ

/2022.10.14/: Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Аймгийн төвийн хатуу хог хаягдлын сайжруулах менежментийн төсөл Ядуурлыг бууруулах Япон сангийн буцалтгүй тусламжаар Говь-Алтай аймгийн Алтай хотод хог хаягдлыг нягтруулах төв, хатуу хог хаягдлыг хүлээн авах цэг, хог хаягдлын Ландфилийн талбайг хийж гүйцэтгэн өнөөдөр ашиглалтад оруулан үйл ажиллагааг эхлүүлж байна.

Төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг цаашид аймгийн "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ хүлээн авч үйл ажиллагааг хариуцах юм.

Хуванцар сав, гялгар уут, хаягдал цаасыг дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргах жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр Алтай хотын 2 иргэн, 1 аж ахуйн нэгжид 60 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Цаашид төслөөр өөрөө ачигч машин 1 ш нийлүүлэгдэхээр хүлээгдэж байна.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан, Төслийн зохицуулагч н.Батзаяа болон аймгийн ГХБХБГ, "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ, Есөнбулаг сум, Алтай хотын ЗДТГ-ын удирдлага, ажилтан албан хаагчид оролцлоо.

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

2 хүн нарын зураг байж магад

8 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

авто зам нарын зураг байж магад

2 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

“Digital Product Conference III” Улаанбаатар хотод зохион байгуулагдана
“Digital Product Conference III” Улаанбаатар хотод зохион байгуулагдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.