/2022.10.14/: “DIGITAL PRODUCT CONFERENCE III” ирэх арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм.
Digital Product Conference нь анх 2020, 2021 онд UX/UI дизайнеруудын дунд зохион байгуулж байсан бол 2022 онд гурав дахь жилдээ Дижитал бүтээгдэхүүний (Digital product industry) салбарын оролцогч талуудыг хамруулснаар үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлээд байна.
Энэ жилийн “Digital Product Conference III” -ийн гол онцлог нь салбартаа идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг UXUI дизайн агентлагууд, академиуд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бид хамтдаа шилдэг “UXUI Design Award” -г сонгон, шалгаруулах юм.
Тус чуулганаар Монголын болон Олон улсын түвшинд ажилладаг “топ дизайнерууд” болон дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэгчдийн амжилттай хэрэгжүүлсэн сайн бүтээгдэхүүний кэйсүүд, ирээдүйн чиг хандлага, салбарын экспертүүдийн үнэ цэнтэй мэдлэг мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой юм байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын нэг болсон “Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт, дижитал бүтээгдэхүүн”-ний энэхүү салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж зах зээлийн орлого нь эдийн засгийн тэргүүлэх салбаруудын тоонд зүй ёсоор оруулж байгаа бөгөөд тэрхүү орлогын талаас илүү хувийг видео тоглоомуудын хөгжүүлэлтүүд эзэлж байгааг олон улсын судалгааны байгууллагууд, эдийн засагчид онцолж байна.