Шууд: НҮБ-аас дур зоргоор саатуулах асуудлаар ажиглалтын дүнг танилцуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шууд: НҮБ-аас дур зоргоор саатуулах асуудлаар ажиглалтын дүнг танилцуулж байна

/2022.10.14/: НҮБ-аас дур зоргоор саатуулах асуудлаар ажиглалт хийсэн ажлын хэсгийнхэн дүнгээ Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан байна.

НҮБ-аас дур зоргоор саатуулах асуудлаар ажиглалтын баг аравдугаар сарын 3-наас хойш 21 байгууллагад ажилласан байна. Эрх чөлөөгөө хасуулсан 65 орчим хүнтэй ганцаарчлан уулзсан. Урьдчилсан байдлаар дүгнэлтийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Ажлын хэсэг дүгнэлт дээрээ дахин ажилласны эцэст 2023 оны есдүгээр сард болох Хүний эрхийн 54-р чуулганд илтгэлээ бүрэн эхээр нь танилцуулна.

Монгол Улс ХЭҮК-ын бүрэлдэхүүнээ өргөтгөснийг сайшааж байна. Комиссын гишүүдийн тоо нь 7 болсон. 2023 онд ХЭҮК-ын төсвийг 4,3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Цаашид төсвийг нь нэмэгдүүлж үйл ажиллагаагаа явуулах боломж олгохыг санал болгож байна.

Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд илүү анхаарч ажиллан, туслалцаа үзүүлэхийг Засгийн газарт зөвлөж байна.

Энэ оны эхээр Хүний эрхийг хамгаалах эрхзүйн байдлын тухай хуулийг баталсанд ажлын хэсэг баяртай байна. Хууль хэдийгээр хэрэгжиж байгаа нь сайшаалтай ч хуульд орсон заалтуудын талаар эргэж харах хэсэг байна. Жишээ нь, хүний эрхийг хамгалаагчид бусдын нэр төр алдар хүндийг хүндэтгэнэ, халдахыг хориглоно зэрэг заасан. Хүний эрх хамгаалагчдын хууль ёсны ажил нь тухайн цаг үед эсэргүүцэлтэй ханддаг тул энэ заалт нь хүний эрх хамгаалагчдын амыг хамхих, гэмт хэрэгтэнд тооцож болзошгүй заалт байна.

Унших бол нэгдүгээр хэсгийг ЭНД ДАРЖ, хоёрдугаар хэсгийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

Б.Баасанцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Б.Баасанцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.