Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан эхэллээ

/2022.10.07/ Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан Төрийн ордны жанжин Д.Сүхбаатарын танхимд болж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгах, шаардагдах хөрөнгө, хөрөнгийг эх үүсвэрийг тусгуулах, төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацыг нэвтрүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгөх хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн үнэлгээний тайланд 2030 он гэхэд дэлхийн дахинаа учирч болзошгүй гамшгийн тохиолдол 40 хувиар нэмэгдэнэ. Үүний дотроос уур амьсгалын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн давтамж даруй 3 дахин ихэснэ гэсэн судалгаа гарчээ. Энэ нь биднээс гамшиг ослын ямар ч үед байнгын бэлтгэл, бэлэн байдал, урьдчилан сэргийлэх зөв менежмент, зөв төлөвлөлт, хариуцлагын тогтолцоотой байхыг сануулж байна гэж ойлгох хэрэгтэй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж- НОБГ

Б.Баянзаяа

Л.Энх-Амгалан: Өндөр төлбөртэй ЕБС-иудыг ад үзэж болохгүй, тэд салбарын ачааллаас хуваалцдаг
Л.Энх-Амгалан: Өндөр төлбөртэй ЕБС-иудыг ад үзэж болохгүй, тэд салбарын ачааллаас хуваалцдаг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.