Л.Энх-Амгалан: Өндөр төлбөртэй ЕБС-иудыг ад үзэж болохгүй, тэд салбарын ачааллаас хуваалцдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Өндөр төлбөртэй ЕБС-иудыг ад үзэж болохгүй, тэд салбарын ачааллаас хуваалцдаг

/2022.10.07/ УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх БШУ-ны сайдын мэлээлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Бид боловсролын салбараараа 30 жил тоглосон. Аль ч улс боловсролын салбараа гадны улсуудаар тоглуулж болохгүй. Бид ирээдүйгээрээ тоглуулсан. Л.Энх-Амгалан сайдын хийж буй хамгийн чухал зүйл бол боловсролын реформ хийж буй явдал юм. Залуучуудын хүсэл мөрөөдөл дээр тулгуурлаж бизнес хийж, мөнгө олдог тогтолцоог халахыг хичээж байна.

Англи 7 жилийн өмнө хувийн ЕБС-иудаа хаасан. Энэтхэг улс мөн 2 жилийн өмнө болиуллаа. Аав нь хэр их мөнгөтэй вэ гэдгээс шалтгаалж боловсрол эзэмших биш тухайн хүүхэд хичээл зүтгэлтэй, авьяастай юу гэдгийг нь харж, дэмждэг байх ёстой.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн, өндөр төлбөртэй ЕБС-иудыг бид ад үзэж болохгүй. Хувийн сургуулиуд боловсролын салбарын ачааллыг тодорхой хэмжээнд хуваалцаж байдаг. Мөн боловсролын чанарт нөлөөлж байгаа. Хэрэв өнөөдөр олон улсын хөтөлбөртэй сургуулиуд Монгол Улсад байхгүй байсан бол эдгээр сургуульд сурч буй 40 мянган хүүхэд хилийн чанадад суралцах байсан. Монголчууд хүүхдээ гадагшаа сургахын тулд жилд 400 сая доллар зарцуулж байна. Гэтэл өнөөдөр бид валютын нөөц, урсгал ярьж байгаа шүү дээ.Тиймээс бид хувийн сургуулиудыг эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл талаас нь хардаг байх ёстой.

С.Ганбаатар: УИХ-ын гишүүдийн хүүхдүүд улсын сургуульд сурдаг байгаасай гэж хүсэж байна
С.Ганбаатар: УИХ-ын гишүүдийн хүүхдүүд улсын сургуульд сурдаг байгаасай гэж хүсэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.