/2022.10.07/ УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх БШУ-ны сайдын мэлээлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Бид боловсролын салбараараа 30 жил тоглосон. Аль ч улс боловсролын салбараа гадны улсуудаар тоглуулж болохгүй. Бид ирээдүйгээрээ тоглуулсан. Л.Энх-Амгалан сайдын хийж буй хамгийн чухал зүйл бол боловсролын реформ хийж буй явдал юм. Залуучуудын хүсэл мөрөөдөл дээр тулгуурлаж бизнес хийж, мөнгө олдог тогтолцоог халахыг хичээж байна.
Англи 7 жилийн өмнө хувийн ЕБС-иудаа хаасан. Энэтхэг улс мөн 2 жилийн өмнө болиуллаа. Аав нь хэр их мөнгөтэй вэ гэдгээс шалтгаалж боловсрол эзэмших биш тухайн хүүхэд хичээл зүтгэлтэй, авьяастай юу гэдгийг нь харж, дэмждэг байх ёстой. Гэтэл өнөөдөр аавынх нь дансан дахь мөнгө боловсролын тогтолцооны шалгуур болж байна. Өмнөх УИХ-ын гишүүд бүгд хувийн их дээд сургууль, ЕБС-тэй байсан. Миний хүүхдүүд бүгд улсын сургуульд явдаг. УИХ, нийгмийн зүтгэлтнүүдийн хүүхдүүд улсын сургуульд явдаг байгаасай гэж би хүсэж байна. Улсын сургуулийн зовлонг мэддэг байх хэрэгтэй гэв.