“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн 156.9 тэрбумын өрийг “Эрдэнэс Тавантолгой“ ХК төлж барагдуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн 156.9 тэрбумын өрийг “Эрдэнэс Тавантолгой“ ХК төлж барагдуулжээ

/2022.10.07/ Засгийн газрын өнгөрсөн сарын 24-ны /2022.08.24/ хуралдаанаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний хэлэлцсэн.Тэр дундаа төрийн өмчит компаниудын зээлсэн 595.6 тэрбумыг хэрхэн барагдуулах асуудлаар голлон ярилцсан байдаг.

Өнгөрсөн зургаадугаар сард дээрх Төрийн өмчит есөн компанийн 595.6 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх Засгийн газрын 220 тоот тогтоолыг гаргаж холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн ч шийдвэрийн биелэлт хангалтгүй, хариуцсан хүмүүс нь ажлаа хийхгүй байгаа учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 30 хоногийн хугацаатай үүргийг холбогдох сайд нар болон төрийн өмчит компанийн удирдлагуудад өгсөн юм.

Тодруулбал: "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оны ногдол ашгийг хуваарилах замаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийг бүрэн төлж барагдуулжээ.

Б.Баянзаяа

Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо
Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.