Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо

/2022.10.07/ Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар хамтран "Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд" хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үеэр гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд НЗДТГ-аас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгож, Хотын дарга батламжийг гардууллаа. Түүнчлэн ”Шилдэг зөвлөгч удирдах ажилтан”, “Шилдэг зөвлөгч нийгмийн ажилтан”, “Шилдэг зөвлөгч багш”, “Боловсролд ээлтэй Засаг дарга”, “Нийслэлийн тэргүүний насан туршийн боловсролын төв”, “Контент бүтээгч багш”, “Шилдэг менежменттэй удирдлагын баг”, “Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан”, “Тэгш хамруулагч байгууллага” зэрэг номинацид шилдэг боловсролын салбарын ажилтнуудыг шалгаруулж, шагнал гардуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үйл ажиллагааг нээж үг хэллэээ.

Тэрээр:

-Монгол Улсын боловсролын салбар, ирээдүйг тодорхойлж байгаа хүмүүс бол багш, ажилтнууд. Улаанбаатар хотынхоо хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэгээр боловсролын салбарыг тодорхойлж, нийслэлийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудаас дэмжин, олон шинэлэг ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, энэ жил Нийслэлийн Боловсролын газрын бүтэц, орон тоог шинэчлэн, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэн, ялангуяа судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүдийг багшаа хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр стандартыг хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангаж өглөө. Энэ хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд стандартын шаардлага хангасан хүүхдийн 75 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Цаашдаа ч ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн автобусыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд хөгжих, тоглох эрхийг хангах үүднээс захирамж гарган, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын гадна байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг гарган, нийслэл дэх төрийн бус өмчийн цэцэрлэгүүд, иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилласны үр дүнд 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн эхний ээлжид бүртгүүлсэн хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдлаа хэмээв.

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсад айлчилна
Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсад айлчилна
 
МАН-ын  бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
МАН-ын бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.