/2022.10.07/ Нийслэлийн Онцгой байдлын газраас Монгол Улсын Шадар Сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт шалгалтын ажиллагааг эрчимжүүлж эхэллээ.
Тодруулбал: Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийн тоо хохирлыг бууруулах, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээллийг хүргэх зорилгоор уг үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн хэлтэс, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 11 дүгээр хорооны хэсгийн ахлагч оролцжээ. Түүнчлэн 1000 гаруй иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгож, санамж сэрэмжлүүлгийг хүргэлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Б.Баянзаяа