ЮНЕСКО-гийн тэнхим, их сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээг Монголд байгуулахыг санал болгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЮНЕСКО-гийн тэнхим, их сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээг Монголд байгуулахыг санал болгов

/2022.10.07/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Ханыг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд:

  • Монгол Улс Насан туршийн суралцахуйн үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд ЮНЕСКО-гоос бодлогын болон техникийн дэмжлэг үзүүлж, Насан туршийн суралцахуйн хүрээлэнгийн хоёр шинжээч манай улсад ажиллана.
  • Боловсролын салбар дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийн бодлого боловсруулах чиглэлд ЮНЕСКО-гоос онцгойлон анхаарч байгаа юм. Huawei-тэй хамтарсан “Ухаалаг анги” төслийг хэрэгжүүлэхэд 1,000,000 ам.долларын төсөв шаардлагатай. Үүнд Huawei Mongolia дэмжлэг үзүүлж, 200,000 ам.долларын санхүүжилт олгох боломжтой аж.
  • ЮНЕСКО-гийн холбоот сургуулиудыг Монголын холбоот сургуулиудтай холбон, туршлага солилцох чиглэлд ажиллана.
  • Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд ЮНЕСКО-гийн хоёрдугаар зэрэглэлийн төвийг Монгол Улсад байгуулах саналтай байгаагаа мэдэгдсэн. ЮНЕСКО-гийн тэнхимүүд болон их сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээг Монголд байгуулахыг санал болгов.
  • Боловсролын багц хуулийн төслийг ЮНЕСКО-гийн зөвлөмжийн хүрээнд боловсруулсан бөгөөд энэхүү сайн туршлагыг таниулах хүсэлтэй байна.
  • Энэ онд хүүхэд бүрийг цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Уг туршлагыг ЮНЕСКО-той хамтран сурталчлах саналтай байгааг харилцан ярилцжээ.

Эх сурвалж: БШУЯ

Э.Ариунболд  ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Э.Ариунболд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.