Э.Ариунболд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Ариунболд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

/2022.10.07/ Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Узбекистаны нийслэл Ташкент хотноо эхэллээ.

Энэ жилийн ДАШТ-д 82 орны 571 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд медалийн төлөө өрсөлдөж байна. Манай жүдочид тэмцээний салхийг сайхан хагалж, эхний өдөр мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-д анх удаа зодоглож буй Э.Ариунболд мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрбээр нэгийн даваанд Чехийн Д.Пулкрабекийг цэвэр, шөвгийн 16-д гүрж гаралтай нидерланд жүдоч Т.Цакадоеваг вазаригаар, шөвгийн наймд Италийн А.Пантаног нэмэлт цагт вазаригаар, хагас шигшээд эзэн орны бөх Д.Баратовыг тус тус буулгаж авсаар финалд шалгарсан юм.

Харин аваргын төлөөх барилдаанд олимпын аварга, дэлхийн дөрвөн алтан медальт Японы Н.Такатод цэвэр ялагдав. Ингэснээр тэрбээр эхний оролдлогоороо медальд хүрч, дэлхийд данстай бөх болж байна.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.