АТГ: Дарханы замын асуудлаар 8 хүнийг яллагдагчаар татаж, 3 хүнийг хорьсон
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Дарханы замын асуудлаар 8 хүнийг яллагдагчаар татаж, 3 хүнийг хорьсон

/2022.10.06/ АТГ-аас Зам тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг баривчилсан талаар мэдээлэл хийлээ.

2021 оны Азийн хөгжлийн банкнаас зээл олголттой холбоотойгоор зам барих багцын ажилыг шалгасан байна.2022 онд нээгдсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор АТГ-аас шалгалт хийжээ. Тодруулбал:

Тендерийн бичиг баримт боловсруулсан, сонгон шалгаруулсан, олгосон этгээдүүдийг сэжигтнээр 48 цагийн хугацаатай баривчилсан байна. Мөн Дарханы замтай холбогдуулан тендер шалгаруулсан бүх албан тушаалтнуудыг бүгдийг нь шалгахаар болжээ. Энэ хүрээндээ мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын хяналтан дор баривчлах үндэслэл тогтооно гэв.

Тус хэрэгт арав гаруй албан тушаалтныг шалгаж байгаа бөгөөд үүнээс найман хүнийг нь яллагдагчаар татсан. Гурвыг нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг холбогдогчийг баривчилсан болохыг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээллээ.

Б.Баянзаяа

Т.Доржханд: Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох ёстой
Т.Доржханд: Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох ёстой
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.