Т.Доржханд: Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох ёстой

/2022.10.06/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэллээ. Тэрээр:

-Мөнгөний бодлогын зорилт чинь биелэхгүй. Бодит бус тооцоолол хийж оруулж ирсэн байна. Ирэх жил инфляцыг 6 хувьд барина гэдэг бүтэхгүй.

Мөн валютын ханшийн тогтворжуулна гэж ярьж байна. Энэ бас бүтэхгүй. Үүнийг Монголбанкныхан маш сайн мэдэж байгаа. Хэлж чадахгүй байна. Бүтэхгүй гэсэн учир нь өнөөдөр Монгол Улсын төсөв тэлчихсэн. 20.5 их наяд болоод ороод ирсэн. Бүгд импортыг дэмжихэд чиглэж байгаа. Энэ нь өөрөө долларын эрэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Долларын эрэлт бий болгоно гэдэг нь бид нөөцөө алдаж, ханшаа тогтвортой барьж чадахгүй гэсэн үг.

Энэ удаад бидэнд мөнгөний бодлогоо урдаа тавьж, төсвөө үүнд тохируулж явах нэг л бодлогын сонголт байна. Харамсалтай нь үүнийг гаргаж өгсөнгүй. Учир нь төсөв тэлээд ороод ирчихлээ. Ийм их тэлчихсэн байхад бодлогын хүүгээ хэдэн ч удаа нэмээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Төсвөө хумьж, мөнгөний бодлогоо чангаруулах ёстой. Ингэж байж бид хохирол багатай давна.

Миний хувьд Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь дээрээ байсаар байгаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.