“Рио Тинто Монгол“ компани Паркын 10 га талбайг тохижуулахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Рио Тинто Монгол“ компани Паркын 10 га талбайг тохижуулахаар боллоо

/2022.10.6/ "Олон жил хэрхэх нь тодорхойгүй байсан хүүхдийн паркийн 10,2 га газарт Рио тинто тохижилт хийхээр санамж бичигт гарын үсэг зурлаа" гэж Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээллээ. Мөн тэрээр:

"Нийслэлийн өмчийн буюу нийтийн өмчийн газар дээр Рио тинто компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гүйцэтгэгч сонгон шалгаруулалтаа өөрсдөө хийнэ. Мөн ирэх хавар тохижилтын ажил эхэлнэ.

Эхний жил тохижилт хийх бол үргэлжлүүлэн гурван жилийн хугацаанд ногоон байгууламжийг арчилж, ургуулах ажлыг хийнэ. Арчилж ургуулах ажил ногоон байгууламжийн хувьд маш чухал байдаг. Харин B хэсэгт ҮСАХ үйл ажиллагаагаа өргөтгөнө.

Хүүхдийн паркийн зориулалт өөрчлөгдөхгүй.

Энэ мэтээр Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд онцгой анхаарч байна. Учир нь иргэдийн биеийн болон сэтгэлийн эрүүл мэндэд хамгийн чухал зүйл бол ногоон байгууламж, тухтай орчин юм. Цаашид бүх дүүрэг ногоон орчин, иргэдийн амрах орчин бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана" гэлээ.

Хүүхдийн паркын нийт газрын хэмжээ 31,4 га бөгөөд үүний 14,89 га газарт паркын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс: 5,89 га нь зам, талбай, үйлчилгээ, 6,72 га нь ногоон байгууламж, 2,27 га нь авто зогсоол. Нэмж 6,31 га газарт паркийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Харин дээр өгүүлсэн 10,2 га газрыг Улаанбаатар хотын захиргаа мэдэлд авч, энэ газарт зөвхөн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон нь энэ.

О.Цогтгэрэл: Бид өрийг өрөөр дардаг “дархан мэхтэй“
О.Цогтгэрэл: Бид өрийг өрөөр дардаг “дархан мэхтэй“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.