Зөвшөөрөлгүй барьсан 3,719 гараашийг буулгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй барьсан 3,719 гараашийг буулгажээ

/2022.10.06/ 2022 онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэн хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4,860 гарааш буулгах ажил энэ оны гуравдугаар сараас эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар 146 байршилд 3,719 гарааш буулгаад байгаа ажээ. Энэ ажил өнөөдөр 76.5 хувьтай үргэлжилж байгаа юм байна.

Түүнчлэн энэ онд гарааш буулгасан 70 байршлын талбайд тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Мөн зарим газар чөлөөлсөн талбайг цэцэрлэгийн эдэлбэр газарт бүртгэж, багачууд тоглож наадах орчин бүрдүүлсэн байна. Зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудад тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байна гэлээ.

Найман байршилд явган хүний зам засаж, шинэчлээд байна
Найман байршилд явган хүний зам засаж, шинэчлээд байна
 
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.