/2022.10.06/ Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулжээ. Уг үйл ажиллагаа нь яллагдагчаар татах, этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн хэрэгтнүүдийг олж тогтоох зорилготой юм. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ амралтын өдрүүдэд Эрэн сурвалжлалтын чиглэлээр ажилжээ. Тодруулбал: Оршин суугаа газраасаа алга болсон 7 хүн, Оргодол этгээд 9, Гэмт хэрэгт сэрдэгдсэн 68, Тээврийн хэрэгсэл 2, Хэн болох нь тогтоогдохгүй цогцос 1, Шүүхээс даалгасан 60, эд зүйл 5-ыг тус тус олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн 71 хэрэг, Цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй 3 хэргийг нээн шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж- ЦЕГ
Б.Баянзаяа