/2022.10.06/ 11-11 төвд 9дүгээр сард нийт 341 иргэн хандаж, 278 иргэний өргөдөл гомдолд хариу өгчээ.Үүнээс 53.2 хувь нь гомдол, 4.6 хувь нь санал 7.9 хувь нь хүсэлт 34.3 хувь нь талархал байжээ. Үүнээс 183 санал гомдлыг хүлээн авсны дийлэнх нь эмнэлэгийн хүлээгдэл, цаг захиалах явдал, мөн эрүүл мэндийн даатгал үйлчилгээ хангалтгүй, эмнэлэгийн тусламж үйлчилгээ болон эмч нарын хандлага асуудалтай гэдэг хүсэлтээр иргэд гомдол гаргасан байна.
Иргэдийн гомдлын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс дурдлаа.
Үүнд: Олон нийттэй харьцах танхимыг байгуулж нийт 90 гаруй иргэдэд үйлчилгээ явуулсан.
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ
- Амбулторын тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах зорилгоор 8 төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэгийг 2 ээлжээр ажиллуулж, эмч мэргэжилтны харилцаа хандлага манлайлал эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой 4 удаагийн сургалталыг явуулжээ.
ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД
- Хүүхдийн эмнэлэг, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр "Эрүүл мэндийг дэмжих төв" "Үйлчлүүлэгчдийг дэмжих төв" байгуулан ажиллаж байна.
- Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг , Хүүхдийн эмнэлэгийн амбулаторийн үзлэгийн цагийг 16цаг 50 минутаас 19 цаг 50минут болгон 3 цагаар уртасгасан.
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
- Амбулаторын Хүүхэд өсвөр үеийн үзлэгийн кабинет, Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үзлэгийн эмчийн тоог нэмсэн.
Яаралтай тусламжийн тасагт өдрийн сувилагчийн орон тоог шинээр нэмсэн. Эмнэлэгт цаг авахад хүндрэлтэй байгаа гомдлыг шийдвэрлэхийн тулд IP утасны технологийг шинэчлэн Callpro үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ
Эх сурвалж-ЭМЯ
Б.Баянзаяа