Д.Амарбаясгалан: Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэд боомтын захиргааны салбар нэгж байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэд боомтын захиргааны салбар нэгж байгуулна

/2022.10.05/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Өнөөдрийн хуралдаанаар Боомтын сэргэлт эрхэлсэн сайд, сайдын дор байх Боомтын захиргаа, захиргаа нь цаашлаад дөрвөн аймагт салбар нэгжээ байгуулан ажилладаг байх шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэд боомтын захиргааны салбар байгуулна.

Эдгээр аймаг дахь салбар нэгжийн захиргаа нь боомтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй бөгөөд БНХАУ, ОХУ-ын талтай ижил түвшинд харилцаа үүсгэж, хилийн боомтын түвшинд үүсдэг хүндрэл бэрхшээлийг арилгахын төлөө ажиллана гэлээ.

ХӨГЖЛИЙН БАНК: Он гарсаар 800 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ
ХӨГЖЛИЙН БАНК: Он гарсаар 800 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.