БОАЖЯ болон зарим харьяа байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ болон зарим харьяа байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэнэ

/2022.09.23/ Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний зарим харьяа байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэх шийдвэр гаргажээ.

Тодруубал, БОАЖЯ-ыг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг зарим харьяа байгууллагуудынх нь хамт хотын төвөөс нүүлгэж, ХУД-т байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулахаар болсон байна. Энэхүү ажил нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажээ.

Холбогдох тооцоо, судалгааг хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгажээ. Мөн холбогдох зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.

Вакцин ковидын дараах урт хугацааны өвчлөлд нөлөөлөх үү
Вакцин ковидын дараах урт хугацааны өвчлөлд нөлөөлөх үү
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.