/2022.08.26/: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Ханбогд” хороолол 12 давхар орон сууцны байрны 5 дугаар давхраас утаа гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км зам туулан очиход иргэн Ч-ын 5х7 метрийн хэмжээтэй өрөөнд гал гарч байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Б /35 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ