/2022.8.26/ Ховд аймгийн ИТХ-ын VIII хуралдаан эхэллээ.
Хуралдааныг Ховд.мн сайт шууд дамжуулан хүргэж байна.
Энэ хурлаар Ховд аймгийн Засаг даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Э.Болормааг сонгох эсэхийг хэлэлцэх юм.
Дашрамд дурьдахад, МАН-ын Удирдах зөвлөлөөс аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулсныг хуульчид шүүмжилж байна. Учир нь, энэ нь Үндсэн хуулийн дараах заалтыг МАН зөрчиж байгаа хэрэг юм.
2.Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.
Э.Болормаа нь одоо Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн албыг хашдаг. Тэрээр Дэлхийн Банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн Дэд бүтцийн Банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
Заалнаас Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүллээ.
ИТХ дахь МАН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа.