Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

гадаа нарын зураг байж магад

/2022.08.26/: Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусч ашиглалтад орууллаа.

Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн тус дүүргийн 31 дүгээр хороонд 250 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусч ашиглагчид хүлээлгэн өглөө.

авто зам нарын зураг байж магад

Тус цэцэрлэг ашиглалтад орсноор 31 дүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байгаа бөгөөд 306 дугаар цэцэрлэг болж есдүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Инжхами” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

тавилга, дотор ба бичвэр нарын зураг байж магад

тэнгэр нарын зураг байж магад

гадаа ба бичвэр нарын зураг байж магад

мод, зүлэг ба бичвэр нарын зураг байж магад

Эх сурвалж: НХОГ

Хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа болж байна
Хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа болж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.