Хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа болж байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн байна.

бичвэр нарын зураг байж магад

Тухайлбал, өчигдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна.Уг үзэсгэлэн худалдаанд:

  • Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудын танилцуулга
  • Зуучлалын болон сургалтын төвүүдийн өдөрлөг
  • Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа
  • Номын нэгдсэн үзэсгэлэн худалдаа
  • Гар утасны үзэсгэлэн худалдаа
  • Компьютерийн үзэсгэлэн худалдаа
  • Бэлэн хувцасны үзэсгэлэн худалдаа
  • Хэрэгцээт бараа солилцох зэрэг худалдаа, үйлчилгээ гарч буй тул иргэд шинэ мэдээ мэдээллийг газар дээр нь авч, хувцас, хичээлийн хэрэглэл, хэрэгцээт бараагаа нэг дороос бэлтгэх нөхцөл бүрдэж буй юм.

Түүнчлэн оролцогч байгууллагуудын зүгээс сонирхолтой тэмцээн, уралдаануудыг зохион байгуулах бөгөөд 30,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд сугалаанд оролцох боломжтой аж. Энэхүү үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ.

Харин бусад байршилд зохион байгуулж буй хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа нь есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

“Төрийн хяналт-Аудит 100” үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Төрийн хяналт-Аудит 100” үзэсгэлэн нээлтээ хийлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.