Аи-95 автобензин, дизель түлшний үнийг 300 төгрөгөөр буурууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аи-95 автобензин, дизель түлшний үнийг 300 төгрөгөөр буурууллаа

/2022.08.23/: Дизель түлш болон АИ-95 автобензиний үнэ литр тутамд 300 төгрөгөөр буурав.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тасралтгүй өссөөр энэ оны хоёрдугаар сард баррель тутамд оргил цэгтээ буюу 127 ам.долларт хүрсэн. Харин зургаадугаар сараас бага зэргийн бууралт үзүүлснээр өнөөдөр дотоодын зах зээлд литр нь 300 төгрөгөөр хямдрах боломж бүрдэв.

АИ-92 автобензиний тухайд, УУХҮЯ-наас өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хөнгөлөлттэй үнийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн сунгахаар болсон бөгөөд үүний үр дүнд өргөн хэрэглээний АИ-92 бүтээгдэхүүнийг 4, 5, 6 дугаар сард нэг тонныг 840 ам.доллар, он дуустал 830 ам.доллараар худалдан авах боломжийг бүрдүүлсэн юм.

Эх сурвалж: УУХҮЯ

“Дөл“ тэмцээн Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байна
“Дөл“ тэмцээн Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.