АТГ: Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэв

/2022.08.18/ Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь энэ сарын 8-12-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд зарим ажлыг хийжээ.

Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Ашигт малтмал газрын тосны газар болон Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн байна.

Түүнчлэн төсвийн хөрөнгийн үр ашиггүй захиран зарцуулалтыг илрүүлэх, албан тушаалтнуудыг авлигын гэмт хэрэг үүсгэх, зөрчил гаргах шалтгаан, нөхцөлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 2020-2022 онд явган хүний зам шинээр тавьсан болон засаж сайжруулахтай холбоотой баримтуудыг гаргуулан авч, дүн шинжилгээ хийж байна гэлээ.

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлтийг маргаашнаас баталгаажуулна
Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлтийг маргаашнаас баталгаажуулна
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.