СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн аюулаас болгоомжил
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн аюулаас болгоомжил

/2024.06.21 /Нийслэлийн хэмжээнд өчигдрөөс хойш үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид бэлэн байдалд ажиллаж байна.

Алба хаагчид тогтсон усыг мотопомпоор соруулах, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, айлын хашаа, гэр, байшин руу ус орохоос сэргийлэн хамгаалалтын суваг шуудуу татах, усанд боогдсон автомашиныг татан гаргах зэргээр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.

Мөн гол, усны түвшин өмнөх өдрийнхөөс эрс нэмэгдсэн байгаа тул иргэн бүр өөрийн болон өрхийн бэлэн байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Мэргэжлийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээллийг хүлээн авч, бусдадаа дамжуулж, эрсдэлээс сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Үерийн хохирлыг шуурхай барагдуулахаар ажиллаж байна
Үерийн хохирлыг шуурхай барагдуулахаар ажиллаж байна
 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа