18 жилийн өмнө үйлдэгдсэн онц ноцтой хоёр хэргийг нөхөн илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

18 жилийн өмнө үйлдэгдсэн онц ноцтой хоёр хэргийг нөхөн илрүүлжээ

/2023.12.13/: Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Баянгол дүүргийн 11 дүгээр хороо үерийн далан дотроос 2005 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б-ийн цогцос олон тооны шархтай олдож байсан.

Мөн тус дүүргийн 11 дүгээр хорооны жалганд 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн О-г онц харгис хэрцгий аргаар хүчиндэж, амь насыг нь хохироосон хэргүүд гарсан ч илрэлгүй явсаар өнөөдрийг хүрсэн.

Харин Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид уг хэргүүдийг удаа дараа ял шийтгүүлж байсан “Э” гэгч үйлдсэн болохыг 18 жилийн дараа нөхөн илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Эх сурвалж: ЦЕГ

ОХУ-аас нийлүүлдэг байсан 345мвт цахилгаанаа тодорхойгүй хугацаагаар 150 болгон буурууллаа
ОХУ-аас нийлүүлдэг байсан 345мвт цахилгаанаа тодорхойгүй хугацаагаар 150 болгон буурууллаа
 
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.