ОХУ-аас нийлүүлдэг байсан 345мвт цахилгаанаа тодорхойгүй хугацаагаар 150 болгон буурууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-аас нийлүүлдэг байсан 345мвт цахилгаанаа тодорхойгүй хугацаагаар 150 болгон буурууллаа

/2023.12.13/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Өчигдөр буюу 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагт ОХУ-ын Интеррао компанийн охин компани Век хувьцаат нийгэмлэгээс "12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ОХУ-аас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг 345мвт байсныг 105мвт-аас дээш гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар" мэдэгдлээ.

Ингэхдээ 2 үндсэн шалтгаан дурдсан байна.

  1. ОХУ-ын нэр бүхий 2 цахилгаан станц дээр гэмтэл гарсан-хэзээ буцаж ашиглалтад орохыг мэдэгдээгүй.
  2. 2 цахилгаан станц дээр хийж буй шинэчлэлийн ажил дуусаагүй гэх шалтгаануудыг хэлж байна.

Ийм учраас маргааш өглөөнөөс эхлэн шаардлагатай тохиолдолд цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй хүрлээ.

Тус компанитай хийсэн гэрээний дагуу тухайн компани нь эрчим хүчний хосдолд орсон үед 1 өдрийн өмнө урьдчилан мэдэгдэж, хязгаарлалтаа урьдчилсан байдлаар тохирдог.

Мөн энэхүү хязгаарлалт хэзээ хүртэл үргэлжлэх хугацааг заагаагүй байна. Эрчим хүчний яам болон Диспетчерийн үндэсний төвөөс хамтарсан ажлын хэсэг нөхцөл байдлыг газар дээр нь очиж тодруулахаар ОХУ-ыг зорьсон байгаа.

Бид хязгаарлалтыг явуулахдаа Эрчим хүчний тухай хуулиар Үүрэг хүлээсэн хэрэглэгч гэж байдаг. Үүнд нийт 124 ААН байдаг. Нийт хүчин чадал нь 99.7мвт. Эдгээр хэрэглэгч нарыг эхний ээлжинд оргил ачааллын үед буюу өдрийн цагаар хязгаарлалт хийнэ. Үүнээс давсан тохиолдолд хязгаарлахаар 5 багц үүсгэсэн байна. Улаанбаатар хот болон 150 орчим суманд 3 цагийн хугацаанд хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй.

Тэргүүн ээлжинд эрчим хүчний тогтвортой байдлыг анхаарна.

Хоёрдугаарт хөлдөлт үүсгэхгүй байх тал дээр бүх хүчээ тавьж ажиллана.

Гуравдугаарт эмнэлэг, сургууль гэх мэт тэргүүн ээлжний байгууллагуудыг хязгаарлалтад хамруулахгүй байх тал дээр ажиллаж байна. Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна" гэв.

ВИДЕО: Элчин сайд М.Игавахара итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
ВИДЕО: Элчин сайд М.Игавахара итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.