ТҮҮХ: Монгол Улс Гэгээн Ширээт улстай ямар харилцаатай вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТҮҮХ: Монгол Улс Гэгээн Ширээт улстай ямар харилцаатай вэ?

Photo byb PixaBay

/2023.8.31/ Гэгээн Ширээт улсын тэргүүн Пап лам Францис Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад анх удаа айлчлах гэж байна. Энэ улстай манай улс түүхэн ямар харилцаатай болохыг хүргэе.

Хоёр улс 1992 оны дөрөвдүгээр сарын 4-нд дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшинд ажиллаж байна.

Хоёр талаас хийсэн айлчлалуудыг дурьдвал:

Монголын талаас:

  • 1992 онд - Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Худалдаа, үйлдвэрийн дэд сайд С.Ганбаатар, Үндэсний хөгжлийн дэд сайд Р.Батмэнд
  • 1993 онд - Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн
  • 2000 онд - Гадаад хэргийн дэд сайд С.Батболд
  • 2000 онд - Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди
  • 2011 онд - Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус айлчилж байв.

Харин айлын талаас:

2023 онд ГШУ-ын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер айлчилсан юм. Төрийн тэргүүний хувьд маргааш болох айлчлал анхны айлчлалд тооцогдоно.

Монгол-Гэгээн Ширээт улсуудын хооронд гэрээ хэлэлцээрүүд, хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт байхгүй.

Харин зээл тусламжийн хувьд Ватиканы тал:

  • 1993 онд хүмүүнлэгийн тусламж болгон манай улсад 1000 кг эмийн зүйл, эмнэлгийн материал,
  • 1996 оны хавар гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг арилгахад хандив болгон 31000 ам. доллар
  • 2000 оны өвлийн зудын хохирлыг арилгахад зориулан Пап II Ионн Павел хувиасаа 50000 ам. доллар, Ватиканы хүмүүнлэгийн тусламжийн “Кор Унум” байгууллага 30000 ам. доллар тус тус хандивлаж байжээ.

Мөн Католик шашны “Каритас Интернационалис” байгууллага зудад нэрвэгдсэн малчдад туслах, тэднийг малжуулах богино, урт хугацааны төсөл хэрэгжүүлэхээр хандив цуглуулж байсан.

Тус улсад манай улсын иргэд зорчихоор бол Шенгений орнуудын виза шаардлагатай. Суралцагч оюутны хувьд Ватиканы бүрэн тэтгэлгээр 1992 оноос хойш Филиппинд 9 оюутан, Италид 2 оюутан суралцсан байна.

Ватикан улсад оршин суудаг монгол иргэн байхгүй.

ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТУХАЙ

Нутаг дэвсгэр

0.44 км²

Хүн ам

1000 орчим иргэнтэй (2023 оны байдлаар)

Шашин

католик

Нийслэл

Ватикан

Засаг захиргааны нэгж

Байхгүй

Үндэсний баяр

3 дугаар сарын 13 (Папын сонгогдсон өдөр нь үндэсний баяр).

Эдийн засгийн үзүүлэлтүүд

ДНБ

Эдийн засгийн өсөлт

Шашны үйл ажиллагаа явуулдаг тул эдийн засгийн өсөлтийн талаар мэдээлэл байхгүй

Худалдаа

Шуудангийн марк, мөнгөн зоос, музей ажилуулах, үл хөдлөх хөрөнгө, банк санхүү, хэвлэл мэдээлэл (Radio Vaticana, Osservatore Romano)

Гадаадын хөрөнгө оруулалт

Дэлхийн бүх ромын католик шашинтнуудын хураамж

Байгалийн баялаг

Байхгүй

Аж үйлдвэрийн гол салбарууд

Шуудангийн марк, мөнгөн зоос

Улс төрийн тогтолцоо

Засаглалын хэлбэр

Хэмжээлшгүй эрхт хаант засаг (absolute monarchy)

Төрийн тэргүүн

Пап Францис (2013 оны 3 дугаар сарын 13-нд сонгогдсон)

“Ерөнхий сайд”

Төрийн нарийн бичгийн дарга Кардинал Пиетро Паролин (2013 оны 10 дугаар сарын 15-нд томилогдсон)

“Гадаад хэргийн сайд”

Тэргүүн хамба Пол Ричард Галлагер (2014 оны 11 дүгээр сарын 8-нд томилогдсон)

Хууль тогтоох засаглал

Ватикан хот улсын Папын зөвлөл. Хууль, тогтоолын төслийг Төрийн нарийн бичгийн даргын газраар дамжуулан Папд танилцуулж, батална.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам

НАМТАР: Пап Францис итали цагаачийн гэр бүлд төржээ
НАМТАР: Пап Францис итали цагаачийн гэр бүлд төржээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.