НАМТАР: Пап Францис итали цагаачийн гэр бүлд төржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАМТАР: Пап Францис итали цагаачийн гэр бүлд төржээ

/2023.8.31/ Маргааш эхлэх гэж буй Пап Францисын айлчлалтай холбоотойгоор түүний товч намтрыг хүргэж байна.

Тэрбээр 2013 оны гуравдугаар сарын 13-нд 266 дахь Пап ламаар сонгогджээ. Пап Францис Европ бус тивээс болон Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап болсон юм. Сонгогдохоосоо өмнө Хорхе Марио Берголио нэртэй байжээ.

Төрсөн огноо: 1936 оны 12 дугаар сарын 17, итали цагаачийн гэр бүлд төрсөн.

Төрсөн газар: Аргентин Улс, Буэнос Айрес хот

Эзэмшсэн боловсрол:

1986 ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг

1970 – 1971 Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг

1967 – 1970 Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг

1963 Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг

1958 – 1960 Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан

1955 – 1958 Буэнос Айрес хотын католик шашны Вилья-Девото сургуулийг дүүргэсэн

Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн

Ажилласан байдал:

2013 оны 3 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон

2001 – 2013 Гэгээн Ширээт Улсын кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд тус тус ажилласан

1998 – 2001 Буэнос Айресын тэргүүн хамба

1992 – 1998 Буэнос Айресын хамба

1986 – 1992 Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан

1980 – 1986 Сан Хосегийн коллежийн ректор

1973 – 1979 Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн

1969 – 1973 Аргентин дахь Иезутын нийгэмлэгт ажилласан

1969 Сахил хүртсэн

1964 – 1966 Санта Фе, Буэнос Айрес хотын католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш

1958 Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн.

Испани, итали, герман хэлтэй.

Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ
Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.